Шинжээч: Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, бодлогын зорилтыг хангаагүй байна
“Төрөөс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2008 оноос хойш олгосон дэмжлэг, зарцуулсан санхүүжилт, хэрэгжилт, эрсдэлийн талаар” шинжээч дүгнэлтээ танилцуулав.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас ирүүлсэн баримт материал, Үндэсний аудитын газар, Сангийн яамнаас хянасан хяналт шалгалтын тайлан дүгнэлт, Үндэсний статистикийн хороо, Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн статистик мэдээнд үндэслэн шинжээч дүгнэлтээ гаргасан гэдгээ тодотгов. Энэхүү дэмжлэгийн үр дүнд салбарын үйлдвэрлэл нэмэгдэх, бүтээмж өсөх, малчин, тариаланчдын орлого болон салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэх ёстой гэдгийг шинжээч дүгнэлтдээ дурдаад үр дүнд хүрэхийн тулд эрчимжсэн мал аж ахжйг хөгжүүлэхэд зориулж техник тоног төхөөрөмж, үрийн буудайн, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордоо зэрэг дэмжлэгүүдийг мөнгөөр болон шилмэл үйлдвэрийн малаар, үр тариагаар эргэн төлөгдөх нөхцөлтэй гэрээний үндсэн дээр иргэн, аж ахуйн нэгжүүд олгосон байна гэв.
Салбарын өнөөгийн нөхцөл байдлыг 2010 онтой харьцуулахад ажиллах хүч 2025 оны байдлаар бол 31 мянгаар буурсан, бүтээмж улсын дунджаас 2 дахин бага байгаа бөгөөд 2017 онтой харьцуулахад бол салбарын өрсөлдөх чадвар бол буурсан байна гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн 2010 оноос хойш тасралтгүй нэмэгдэж 5,6 дахин өссөн импортын хэмжээ энэ хугацаанд 3,9 дахин нэмэгдсэний зэрэгцээ, хөдөө аж ахуйн салбарын экспорт импортын харьцаа 74,1 хувиар өсөхөд бордоо, азотын эрдэс, химийн бордоо, тэжээлийн нэмэлт, уураг, түүхий эд, малын вакцины импортын хэмжээ өссөн нь голлон нөлөөлсөн гэдгийг дүгнэлтдээ дурдлаа.
Шинжээчийн дүгнэлтэд дурдсан шалтгалтын талаарх мэдээллийг доорх зурагнаас харна уу.


Шинжээч нэгдсэн дүгнэлтдээ, цахим мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлээгүй, үр дүн хангагдсан эсэхийг үнэлэх боломжгүй, жилийн төсөв, төсөл арга хэмжээний санхүүжилтээс хамаарч байгааг дурдахын зэрэгцээ хариуцлагын тогтолцоо хангалтгүй, төсвийн үр ашиг буурсан хэмээн дурдсан байлаа. Эцэст нь хөдөө аж ахуйн салбарын төрийн дэмжлэг нь тогтвортой санхүүжилт, үр нөлөө, үр дүнгийн үнэлгээ, эргэн төлөлт,хяналт, хариуцлагын нэгдсэн тогтолцоогүй, олголтод суурилсан, төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж, бодлогын зорилтыг хангаагүй байна гэсэн байлаа.
