С.Бямбацогт: Т.Жамбаажамц өөрийн хүсэлтээр өргөдлөө өгсөн
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтыг үндэслэн УИХ-ын дарга С.Бямбацогт хүсэлтийг танилцууллаа. Түндэвийн Жамбаажамц нь Санхүүгийн зохицуулах хорооны даргын албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн тул тус хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг шийдвэрлэж өгнө үү гэв. Уг саналыг дэмжих эсэхээр санал хураахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 63.3 хувь нь дэмжлээ.
Хуралдаан даргалагч Б.Заяабал, УИХ-ын тогтоолын төслийг уншиж танилцуулав. Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд илтгэгчээр УИХ-ын гишүүн М.Энхцэцэгийг томиллоо.