"Орчлон" сургуулийн уулзварыг хэсэгчлэн хаана

Тээврийн цагдаагийн албанаас мэдээлснээр Шангрила орчмын уулзварыг хэсэгчлэн хаахаар болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хоме плаза-2 худалдааны төвийн зүүн талын замын өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэхтэй холбогдуулан өнөөдрийн 19.00 цагаас маргаашийн 06.00 цаг хүртэл "Орчлон" сургуулийн зүүн урд талын уулзвараас Шангрилагийн уулзвар хүртэлх хөдөлгөөнийг хэсэгчлэн хаана. Иймд иргэд жолооч та бүхэн сумын дагуу хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.