Үсчин Даашка: Нэг удаагийн уургийн эмчилгээ үсэнд 10 удаа тэжээлийн тос түрхсэнтэй тэнцэнэ

Үс сайхан бол зүс сайхан гэдэг. Эмэгтэй хүн бүхэн намирсан, эрүүл үстэй байхыг эрхэмлэдэг. Хаврын улиралд үс хуурайшиж, өнгөө алдаж, гэмтдэг. Үйлчлүүлсэн хүн бүрийн сэтгэлд нийцтэл үсийн засч, гоё болгох эрхэм зорилготой  үсчин Даашкагийн цуврал зөвлөгөөг уншиж, эрүүл сайхан үстэй болоорой. Энэ удаа уургийн эмчилгээ хүний үсэнд хэрхэн нөлөө үзүүлдэг талаар зөвлөсөн юм.

Хүний үсний 90 хувь нь уураг байдаг. Гэвч хүрээлэн буй орчны бохирдол, үсэнд хийгдэх будаг, хими гэх мэт төрөл бүрийн үйлчилгээ болон  хоол хүнс, амьдралын хэв маяг зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалж, уургаа алдаж байдаг. Алдагдсан уургийг хамгийн богино хугацаанд, үр дүнтэйгээр нөхөн сэргээх арга бол яахын аргагүй нэмэлтээр органик уураг буюу үсний прп-г хийлгэх юм.

1.Уураг ямар ид шидтэй вэ?

-Үсний өнгийг сэргээнэ яаг л будсан юм шиг эрүүл гялалзсан болгодог

-Үсний гэмтлийг анагаана

-Үсийг торго шиг, намирсан зөөлөн болгоно

-Эсийн түвшинд орж үйлчилдэг учир үсний асуудлыг уг үндсээр нь арилгадаг ид шидтэй.

-Нэг удаагийн түрхэлт 10 удаа тэжээлийн тос түрхсэнтэй тэнцэж, үр дүнг танд үзүүлнэ.

2. 1 tahe прп gold yupin брэндийн уураг нь 35 харин prp 20 мянган төгрөгийн ханштай хийгддэг. Уураг хийлгэх үйлчилгээнд хуйхны гүн цэвэрлээг үнэ төлбөргүй хийж өгдгөөрөө давуу талтай.

Хүмүүс үсэндээ үргэлж, хими будаг хийлгэснээс болж үс уян хатан чанараа алдаж хатуурдаг. Мөн үсний хайрсан давхарга гэмтэж хими будаг хүлээж авах чадваргүй болно. Гэмтэл ихтэй гэх шалтгаанаар үсээ өөрийн хүссэн өнгөөр өөрчилж, гоёх боломжгүй болдог. Тиймээс эрхэм эмэгтэйчүүд та бүхэн үсээ эрүүл байлгахын тулд үсний органик уураг буюу ПРП үйлчилгээг тогтмол хэрэглээгээ болгох шаардлагатай гэж зөвлөе. Тогтмол хэрэглээ болгосноор үс байнгын хоолтой болж бат бөх чанар нь 100 хувь нэмэгддэг. Эрүүл үс шулуун болон буржгар хими, будгийг сайн хүлээж авах бөгөөд хүссэнээрээ өөрчлөх боломжтой болно. Органик уураг нь ийм л ид шидтэй. Гэхдээ уураг гэхээрээ сайн байдаг юм биш мэдээж чанартай сайн гэснийг нь сонгох хэрэгтэй.