"Эрдэнэс-Таван Толгой" ХХК-ын гүйцэтгэх захирлаар Б.Батбилэгийг томилжээ

"Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн шийдвэрээр Б.Батбилэгийг тус компанийн Гүйцэтгэх захирлаар томиллоо. Тэрбээр өмнө нь "Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн Борлуулалт, Маркетинг, Ложистикийн газрын захирал, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч, Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр тус тус ажиллаж байсан юм.