Гэр бүлийн хоёр хүн угаартаж, нөхөр нь нас баржээ

Сайжруулсан түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Өнгөрсөн шөнө Сонгинохайрхан дүүрэгт нэг гэр бүлийн хоёр хүн хүнд хэлбэрээр угаартаж, нөхөр нь нас барсан тохиолдол гарлаа. Эхнэр нь эмчлүүлж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт таван хүн угаарын хийн хордлогын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Өнгөрсөн шөнө угаартсан гэр бүлийн хувьд өрхөө бүтээж, яндангаа салгасан байсныг газар дээр нь ажилласан манай байцаагч мэдээлсэн. Тиймээс өөр шалтгаан, нөхцөл байх магадлалтай гэж үзээд цагдаагийн байгууллага хэргийг шалгаж эхэлсэн" гэлээ.