Тагнуулынхан ОХУ-ын иргэнийг дээрэмдсэн үү

Энэ сарын 23-24 нд шилжих шөнө ОХУ-ын иргэнийг их хэмжээний мөнгөтэй явж байхад нь тагнуулынхан зохион байгуулалттайгаар дээрэмдсэн хэрэг гарсан гэх мэдээлэл зарим сайтаар цацагдаад байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад "Манай байгууллагаас гэмт хэрэгтнүүдийг баривчилсан нь үнэн. Гэхдээ хэргийн сэжигтнүүд тагнуулын ажилтнууд байсан эсэхийг хэлэх боломжгүй. Хэргийг шалгаж байна" гэсэн хариу өглөө.