Д.Нямхүү: Тусгаарлан эмчлүүлж байгаа иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан

Шинэ төрлийн коронавирусын халдварын талаар мэргэжлийн байгууллагуудаас мэдээлэл хийлээ.


ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Нарангэрэл “ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдаад байсан хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн төрийн бус байгууллагууд амны хаалт хандивлах, тараах талаар идэвхтэй ажиллаж байна” гэв.

Харин ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа “ДЭМБ-ийн өнөөдрийн 08.00 цагийн байдлаар коронавирусын халдварын тоо 31436 тохиолдол бүртгэгдэж, 638 хүн нас баржээ. Шинээр 3174 тохиолдол бүртгэгдсэн. Халдварын 70 хувьд БНХАУ-ын Ухань хотод гарч байна. ДЭМБ-ын шинэ коронавирусийн дэгдэлтийн тархалтыг хязгаарлах злорилгоор 675 сая ам.долларын өртөг бүхий төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд дэлхийн зарим орнууд хандив өргөж эхлээд байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д тусгаарлагдан эмчлүүлж байгаа иргэдийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Мөн энэ сарын 6-нд зургаан хүн тусгаарлагдан хянагдаж байна. Хөдөө орон нутагт Ховдод хоёр хүн, Дархан-Уул аймагт нэг хүн тусгаарлагдсан. Тэдгээр иргэдийн шинжилгээ ХӨСҮТ-д ирсэн. Удахгүй хариу гарна. Хамгийн гол нь бидний хувьд анхаарал хяналтаа сулруулж болохгүй. Сахилга бат сайжирсны үр дүнд эмнэлгээр үйлчлүүлж байгаа иргэдийн тоо буурсан Мөн хамгаалалтгүйгээр бага насны хүүхэд гадуур дагуулж явуулах нь дан ганц коронавирус гэлтгүй томуугийн өвчлөл тусах магадлал өндөр байна. Иргэдэд хандаж хэлэхэд 22.00 цагаас хэтрэхгүй уньах нь дархлааг сэргээдэг” гэсэн юм.