Улсын хоёрдугаар төв эмнэлэг ирэх оноос амьд донороос бөөр шилжүүлэн суулгана
Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Ойрын өдрүүдэд цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор иргэдийг гол, мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр олон жилийн дунджаас 1.1-6.7 градус дулаан байснаас мөсний зузаан ноднингийн мөн үеэс 10-55 см нимгэн байгаа ажээ. Тиймээс цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, мөсөн дээр амарч зугаалахгүй байхыг санууллаа.