"Туушин" компани 30 сая төгрөг хандивлалаа

"Туушин" ХХК ЭМЯ-нд 30 сая төгрөгийн мөнгөн хандив өргөж, мөн эмнэлэг, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг хамгийн хямд өртөгөөр тээвэрлэхээ илэрхийллээ.

Мөн дэлхий дахинд өргөн хүрээнд тархаж байгаа шинэ коронавирусний халдвараас Монгол Улсын иргэн бүрийг хамгаалахын төлөө улс даяар эрдэлээс сэргийлэх үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа ЭМЯ, ХӨСҮТ-ийн нийт эмч, сувилагч, албан хаагч нарт талархал илэрхийлсэн байна.

Түүнчлэн аюулт өвчнөөс хамтдаа сэргийлэх, даван гарахад шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, эрүүл мэндийн хэрэглэл, бүтээгдэхүүнийг хамгийн хямд өртгөөр тээвэрлэн авчирч хамтран ажиллахад бэлэн байгаагаа "Туушин" ХХК-ийн дэд захирал Ж.Монголжингоо мэдэгдлээ.