Кызылиэс ирсэн 53 оюутныг Увс аймагт тусгаарлажээ

Тува улсын Кызыль хотод суралцдаг 53 оюутныг эх орондоо эргүүлэн авчрах шийдвэрийг Улсын онцгой комиссын хуралдаанаас гаргасан. Тэгвэл уг ажлыг Варшавын Хилийн шалган нэвтрүүлэх боомтод мэргэжлийн байгууллагын оролцоотой энэ сарын 21-нд зохион байгуулжээ. Эдгээр оюутнууд нь Кызыль хотод эмчийн хяналтад байсан бөгөөд Увсад тусгаарласан байна.  Оюутнуудын хувьд Завханаас 9, Ховдоос 15, Улаанбаатар хотоос 9, Төв 4, Хөвсгөлөөс 5, Баян-Өлгийгөөс 3, Увс 2, Архангай зэрэг газраас суралцаж байгаа хүүхдүүд юм байна. 

Үүнээс гадна Кызылээр дамжин Монголд ирсэн дөрвөн иргэнийг Увсад тусгаарлаад буй. Эдгээрээс нэг иргэн нь Ирланд-Москва чиглэлийн онгоцоор Москвад бууж, Боршоогийн хилээр орж ирсэн юм байна. Халдвартай бүсээс ирсэн учир шинжилгээ авч, сорьцыг холбогдох албанд хүргүүлсэн байна.