С.Баяцогтын асуудлаар Ерөнхий прокурорт шаардлага хүргүүлэв

"Манан дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл"-ээс Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайханд шаардлага хүргүүллээ.


Тэдний зүгээс “Оюутолгойн гэрээ гэдэг маш олон Засгийн газрыг дамнасан олон бүлэглэлүүдийг хамарсан асуудал. Тийм учраас 2008 оны долдугаар сарын 1-нд таван хүний амь насыг бүрэлгэж, олноор нь хоморголон баривчилсан. Үүний дараа хамтарсан Засгийн газар байгуулагдаж Оюутолгойн гэрээ хийгдсэн. Энэ үед Ц.Элбэгдорж “Охиноо нэгэнт харийн бэр болгочихсон учраас Оюутолгойг орхиё. Хэдүүлээ алдаа хийлээ” гэсэн утгатай юм ярьж байгаа юм.

Гэрээнд гаднынханд илт найр тавьсан хэлцэл болсон. С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох гэж байгаад олон түмэн ихээхэн дургүйцэж байна. Швейцарийн дансанд мөнгөө нуусан нь ил болсоор байтал яагаад хүчингүй болгож байгааг олон нийтэд мэдээлэл өгөхийг шаардлаа. С.Баярцогтод холбогдох асуудлыг хүчингүй болгож, толгойг нь илээд өнгөрүүлж болохгүй” гэлээ.