Арьсан дээр дэглэдэг "бийрэн бүжиг"

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Э.Удвалыг урьсан юм.


Тэрбээр ханийхаа хамт “АRAGONT Leather Art Studio”-ийг үүсгэн байгуулж, монголдоо арьсан урлалын шинэлэг бүтээл туурвиж байна. Амьд хөгжим сонсох сонирхол нь тэднийг танилцуулж, хоёр хүүхдийн аав ээж болгожээ.

Айлын том охин учир багын ажилсаг, дүү нараа харж, хандах хариуцлагатай албыг хашихын хажуугаар зураг зурах сонирхолтой байсан гэдэг. Геометр, шугам зургийн хичээлдээ  дуртай тул архитектур мэргэжлээр суралцана гэж боддог байжээ. Гэвч тухайн үед ШУТИС-д 800 хүүхдээс тавыг л элсүүлдэг байсан гэнэ. Хүссэн ангидаа суралцаж чадаагүй түүнд арьсан эдлэл, үйлдвэрлэлийн ангид орох боломж байсан ч төдийлөн ойшоогоогүй байна. “Тэр үе арьсан урлалтай холбогдох эхлэл байсан юм билээ. Гэтэл би сонирхоогүй. Ландшафтын архитектур мэргэжлийг сонгосон. Мэргэжил маань уран болон хар зураг, архитектур төлөвлөлт, загвар дизайн гээд одоо хийдэг ажилд шаардагдах бүхий л ур чадварыг заасан” гэв.

Арьсан урлалын мэргэжлээр суралцаагүй ч амьдрал түүнийг “арьс”-тай холбожээ. Ийн тодотгосоны учир нь түүний хань А.Төрбат арьсан урлаач, чимэглэх зураач мэргэжилтэй. Тэд гэр бүл болсныхоо дараа “Арагонт” арьсан урлагийн студийг байгуулсан байна.

No photo description available.Э.Удвалын анхны бүтээл арьсан ээмэг, зүүлт бугуйвч байжээ. Түүний ур ухаан, урлагийн мэдрэмж, ур дүйгээр бүтсэн бүтээлийг гэр бүл, хамаатан садан, найз нөхөд нь худалдан авч урамшуулжээ.

Хүсэл сонирхолоороо нийлсэн хосууд хамтдаа зүтгэж, ажлыг амжилттай хийж болдогийг үеийнхэндээ үлгэрлэж явна. “Арагонт”-ынхон арьсан сийлбэртэй цүнх, түрийвч, бүс, хутганы хуй, чопперчдын өмсгөл, мөрөвчийг хийдэг байна.  Монголын хамгийн анхны арьсан сийлбэртэй гутлыг хийж, зохиогчийн эрх авчээ.

Харсан хүн бүхний харцыг өөрийн эрхгүй татах, этгээд, өвөрмөц хэв маяг, сүр хүчийг илтгэх бүтээлүүдийг захиалагчдын хүсэлтийн дагуу хийдэг учир цор ганц загварыг гаргадаг.

Урлал бүр өөрийн гэсэн онцлог өвөрмөц хэв шинжийг агуулж үйлчлүүлэгчид очно. А.Төрбат, Э.Удвал нарын бүтээсэн бүтээлүүд урлагтай холбогдоно. Өнгөний зохицол, өвөрмөц дүрслэл, дахин давтагдашгүй байдал нь бүтээлийн үнэ цэнийг тодорхойлхоос гадна бүтээл туурвигчдын урлагийн мэдрэмж, урлахуйн ухаан, уран чадварыг илэрхийлэх аж.

No description available.Эрт үеэсээ эдүгээ хүртэл монголчууд бид малынхаа ашиг шимийг хүртэж ирсэн. “Арагонт”-ынхон үхэр, сарлагийн арьсаар бүтээгдэхүүн хийдэг. Ямар нэгэн өнгө будаггүй органик хэлбэрээр нь ашиглаж, бүтээл болгодог байна. Арьсан дээр бийр багс “бүжиглүүлэхэд”  ур чадвар,  мэдрэмж, авьяас шаардана.  Суралцахад цаг хугацаа  их орно. Тиймээс хүссэн хүн бүхэн энэ төрлөөр бүтээл туурвиж чаддаггүй.

Арьсан урлалаар бүтээл хийхэд олон шат дамжлага дамжиж бүтдэг байна. Хамгийн эхэнд хийх загварынхаа скиз буюу хар зургийг гаргана. Дараа нь  арьсаа сонгоно. Өө сэвгүй толийсон боловсруулалт сайтай арьс олж авахад эрэл хайгуул хийдэг. “Малын арьс гэдэг чинь ямар их замыг туулж, боловсруулалтад ордог билээ дээ. Тиймээс бид буянт малынхаа арьсны өөдсийг хүртэл ашиглахыг боддог. Дэмий гарздаж, хаядаггүй. Амьтай материал” гэдгийг тэрбээр хэлж байв.

Арьсаа эсгээд, сийлбэр хийх зургаа буулгаж, зүсүүрдэж цохиж, сийлбэр дүрслэлээ гаргана. Дараа нь өнгөө тавьж, зураг сийлбэрээ амилуулж, оёдлын ажлыг үргэлжлүүлэн хийнэ.  Гараар оёхоос гадна BOSCH брэндийн арьсан урлалын зориулалтын гар оёдлын “Тippman” машиныг ашигладаг. Эцэст нь ирмэг зүлгэх, тоног хадах ажлууд хийгдсэнээр бэлэн болдог байна.

Арьсан урлагийн студи байгуулахдаа бизнес төлөвлөгөө, төслөө боловсруулаад таван саяын зээл авч санхүүгийн сахилга баттайгаар ажилласан гэдэг. Бизнес эхлэхэд санхүүгийн төсөл төлөвлөгөөгөө гаргаж, ажиллавал эрсдэл гарах, үр дүнгүй зарцуулалт гаргахгүй байхаас хамгаалдаг гэв.

Бүтээгдэхүүнээ олон тоо буюу массаар үйлдвэрлэх боломж тэдэнд байдаггүй. Учир нэг бүтээгдэхүүн хийхэд нэлээд их хугацаа шаарддаг. Тиймээс зах зээлийн үнэлгээнээс доогуур үнэ тогтоох боломжгүй.

“Бид хоёр үндэсний үйлдвэрлэл гэхээсээ илүү уран урлал, хэрэглээний урлал гэж үздэг” хэмээх тэд арьсан урлагийн уран бүтээлийн үзэсгэлэн гаргахаас гадна нэрийн дэлгүүрээ нээх зорилго тавин ажиллаж байна.

 С.Ичинхорлоо 

No photo description available.

May be an image of saddle-stitched leather and footwear

May be an image of text that says 'ARAGONT LEATHER ART STUDIO'No photo description available.No photo description available.May be an image of 1 person and text that says 'ARAGONT EATHE RART STUDIO'May be an image of 2 people and text that says 'ARAGONT LEATHER STUDIO'May be an image of text that says 'ARAGONT LEATHER LEA RT STUDIO'May be an image of text that says 'ARAGONT LEATHER ART STUDIO'May be an image of leather, leather wallet, saddle-stitched leather and text that says 'ARAĞONT LEATHER ARTSTUDIO ART STUDIO'May be an image of leather and saddle-stitched leatherMay be an image of saddle-stitched leather and wrist watchNo photo description available.May be an image of dog, saddle-stitched leather, wrist watch and text that says 'ARAGONT LEATHER ART STUDIO'May be an image of purse and saddle-stitched leather