У.Хүрэлсүх: Xууль дээдлэх зарчмыг ягштал баримталж ажиллах ёстой
У.Хүрэлсүх: Xууль дээдлэх зарчмыг ягштал баримталж ажиллах ёстой
Нийгмийг цочроосон гэмт хэрэг удаа дараа гарч буйтай холбогдуулж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цахим сүлжээнд байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр "Сүүлийн үед нийгмийг цочирдуулсан онц ноцтой гэмт хэргийн талаарх мэдээ мэдээлэл олон нийтийн дунд гарч ард иргэдийг түгшээж буйд сэтгэл зовниж байна.
Энэхүү жигшүүрт хэргийн үнэн мөнийг олж тогтооход хууль шүүхийн байгууллага онцгой анхаарч, гэмт этгээдэд ял завшуулахгүй, гагцхүү хууль дээдлэх зарчмыг ягштал баримталж ажиллах ёстой.
Мөн үнэн бодит мэдээллийг цаг алдалгүй олон нийтэд хүргэх нь нэн чухал юм" гэсэн байна.







