Ирэх сард хийх тусгай үүргийн нислэгийн хуваарь

Иргэний нисэхийн Ерөнхий газраас /ИНЕГ/ зургаадугаар сарын нислэгийн хуваарийг танилцууллаа. Ирэх сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг БНСУ, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу хийж, иргэдээ татан авахаар төлөвлөсөн байна.

Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн арга хэмжээ хэвийн горимд шилжиж байгаа учраас батлагдсан нислэгийн хуваарийн дагуу  тасалбар худалдан авах иргэд агаарийн тээвэрлэгчдэд шууд хандах юм.