Нийслэлчүүдийн 78 хувь нь II дахь тундаа хамрагджээ

Өчигдөр нийслэлийн хэмжээнд I тунд 412, II тунд 3835, нийт 4247 иргэнийг дархлаажуулсан байна. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 99.8 хувь буюу 951.003 нь I тунд, 78.3 хувь буюу 746.176 нь II тунд хамрагджээ.

Улаанбаатар хотод явуулын хоёр, суурин 44 цэгт 97 багийн 546 эмч, ажилтан ажиллаж, 13885 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна.