Ч.Номин: Иргэдэд мэдлэг болох нь чухал

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд анхны хэлэлцүүлгийг хийв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Биет бус өвийг бүртгэх, цахимжуулах ажлыг тодорхой тусгажээ. Биет өв дээр тодорхой асуудал ярихгүй байна шүү. Энийг Эрдэнэсийн сангийн тухай хуультай уялдуулж, хэрхэн яаж бүртгэхэд анхаараарай. Хоорондоо уялдаагүй хууль баталчихаад асуудал үүсгэж болохгүй” гэдгийг хэлсэн юм.

Хариуд нь “Бидний хувьд Соёлын биет болон биет бус өвийг бүрэн бүртгэснээр цаашид хэрхэн хадгалан хамгаалах вэ гэдэгт анхаарна. Тэгэхээр биет бус өвийг бүртгэх цахим системийг нэвтрүүлж, дөрвөн төрлөөр бүртгэж байна. Энэ нь иргэдэд мэдлэг болох нь чухал учраас анхаарч ажиллана. Мөн гадаадад байгаа соёлын өвүүдийг бүртгэн авч, эх орноо хэрхэн сурталчлах вэ гэдэг асуудлыг хуульд тусгасан” гэдгийг Соёлын сайд Ч.Номин хэллээ.