У.Хүрэлсүхийг Байнгын хорооноос чөлөөллөө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Зарим Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж, баталлаа.

Ингэснээр УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгийг Инновац цахим бодлогын байнгын хорооны, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Л.Энх-Амгалан нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсөн юм. У.Хүрэлсүхийн хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, энэ сарын 25-нд тангараг өргүүлэхээр товлосон.

Харин УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ж.Эрдэнэбат нарыг Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүнээр тус тус томилов. Ийнхүү хэлэлцэх асуудал дууссан тул өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.