Улаан бүсэд ажиллаж байгаа эмч нар битүү хувцас өмсөхгүй

Эрүүл мэндийн сайдын тушаалаар халдварын бүс болох улаан шугаманд ажиллаж байгаа эмч, ажилчид цэнхэр халад, мэс заслын амны хаалт, бээлий, улавч, нүүрний шилэн хаалттай ажиллахаар болсныг Халварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал Ц.Чинбаяр “Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу мэс ажилбарын эмч мэргэжилтнүүд халдвар хамгааллын хувцас өмсөнө. Магадгүй хөдөө орон нутагт Covid-19 халдвараар өвдсөн иргэдийг эмчилж эхэлж буй эмнэлгийн мэргэжилтнүүд сэтгэл зүйн хувьд бэлтгэгдээгүй байгаа учир хэтрүүлэн хамгаалалтыг хэрэглэж байж болно. Энгийн хамгаалалтад аажмаар шилжиж болно” гэв.