Ж.Энхбаяр: Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авна

МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг намын даргаар томиллоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намын даргын үүрэг гүйцэтгэгчид Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед төр засаг нэгдмэл бодлого, нэг зорилготой, нэг зүг рүү харах шаардлага байна. Тиймээс Ерөнхий сайд, намын дарга нэг гарт төвлөрөх нь зүйтэй гэж Удирдах зөвлөл үзсэн.

Ерөнхийлөгч тангараг өргөсний дараа анхны зарлигаараа Тамгын газрын дарга болон ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргыг томилдог. Тэгэхээр энэ бол миний хэрийн асуудал биш. Хэрэв санал тавьсан тохиолдолд би хүлээж авна" гэсэн юм.