МоАХ-д Улсын баатар цол хүртээжээ

Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж Ардчилсан хувьсгалын салхийг хагалсан ардчилсан хүчний анхдагч болох “Монголын ардчилсан холбоо” ТББ-д Монгол Улсын Баатар цол хүртээжээ.

Зарлигт "Шударга бус, хараат дэглэмийн эсрэг өөртөө эзэн байх, үндэстнээ хамгаалах, эрх чөлөөний төлөө амь биеэ үл хайрлан тэмцсэн мянга, мянган залуусын үүсгэл санаачилгын илэрхийлэл болж үүсэн байгуулагдаж, Ардчилсан хувьсгал болон байгуулагдсанаас хойших түүхийн туршид ардчилал, шударга ёсны төлөө тэмцсэн нийт иргэдийн нэгдэл болсон “Монголын Ардчилсан холбоо” төрийн бус байгууллагыг Монгол Улсын Баатар цолоор шагнаж, баялгийн тэгш бус хуваарилалт, шударга бус байдал, эрх мэдэлтнүүдийн зүй бус үйлдлийн эсрэг тэмцэж ирсэн “Монголын Ардчилсан холбоо”-ны нийт гишүүд, дэмжигчид болон Монголын нийт иргэдийн шударга ёсны төлөөх тэмцэл өрнөн бадарч, Монгол Улсад шударга ёс тогтох хүртэл шударга ёсны ариун үйлсийн төлөө тэмцэж буй нийт иргэдээ Монгол түмнээрээ үргэлжид уухайлан дэмжиж байхыг уриалж байна" гэжээ.