13,662 иргэн тусгаарлан ажиглах байранд байна

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 335 тусгаарлан ажиглах байранд 13,662  иргэн байна. Үүнээс нийслэлд 13 тусгаарлах байранд 413, эмнэлгийн 48 байршилд 6,206, орон нутагт 274 эмнэлэг болон тусгаарлан ажиглах байранд 7,043 иргэн байна.

Түүнчлэн 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр эмнэлэг болон тусгаарлах ажиглах байранд 1552 иргэн нэмэгдэж, 1370 иргэн гэрийн ажиглалтад шилжиж, 72 иргэн шилжин эмчлүүлж байна. Тусгаарлан ажиглах байранд Онцгой, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын нийт  3087  алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа юм.