Хүүхдийнхээ тоглоомын талбайг угааж буй аав

Өглөө бүрийг өөдрөг мэдээгээр угтдаг эерэг энерги эрч хүч цогцлоосон цахим орчинд хийж бүтээсэн олон сайхан зүйлтэй групп бол “Аавуудын групп” юм. Олон мянган аавуудыг нэгэн "гэрт" багтааж, хань үр хүүхдийнхээ өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, сайхан амьдралын төлөө санаа бодлоо солилцдог тус группийн нэгэн аав Сонгино хайрхан дүүргийн Хангай хотхоны хүүхдийн тоглоомын талбайг угааж байна. Урин дулааны улирал эхэлж байгаа энэ үед бяцхан үрс тоглоомын талбайд өдрийг өнгөрүүлдэг. Амралын өдрийг эерэгээр эхлүүлсэн аавын үйлдэл үлгэр жишээч байлаа. Аавууд төдийгүй ээжүүд ч мөн адил хүүхдийнхээ тоглодог талбайг сэтгэл гарган цэвэрлэх бизээ. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж өнөөдөр их цэвэрлэгээндээ идэвхтэй оролцоё, Нийслэлчүүдээ.