Бямба гарагт бүх нийтээр ажиллана

Үндэсний Их баяр наадмыг хойшлуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан ч ес хоногийн амралтын өдрийн хуваарийг хэвээр үлдээсэн. Энэ хүрээнд долдугаар сарын 16-ны ажлын өдрийг 24-ний бямба гарагт шилжүүлж тооцсон юм. Ингэснээр бүх нийтийн амралтад шилжүүлсэн ес хоног маргааш дуусгавар болж байна. Нэг үгээр ирэх долоо хоногийн бямба гарагт бүх нийтээр ажиллах юм.