Өнөөдөр 10305 иргэнийг дархлаажуулна

Улаанбаатар хотод өнөөдөр суурин 22 цэгт 10,305 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Дархлаажуулалтын цэгүүдэд 35 багийн 241 эмч, ажилтан ажиллах юм байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 3,385, II тунд 6,115, нийт 9,500 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,056,403 иргэн I тунд, 950,554 иргэн II тунд хамрагдаад байна.

Мөн нийт 3,370 жирэмсэн эх, 12-15 насны 41,927, 16-17 насны 20,828 хүүхдийг тус тус дархлаажуулжээ.