Импортыг орлох эрүүл, эко САГС

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ П.Энхчимэгийг урьсан юм. Хөвсгөл аймгийн Тариалан суманд төрсөн түүнийг гурван настай байхад нь гэр бүлээрээ их хотод нүүж, ирсэн гэдэг. Хүүхэд байхын хөдөлгөөнтөй. Сагс, волейбол, дээс, черта тоглох дуртай байсан ч аав ээжийнхээ хуувиарласан ажлыг ягштал хийдэг байжээ.

Өдгөө өөрийн сонирхыг хөгжүүлж цаасан урлал буюу сонины цаасаар хүний хэрэгцээг хангахуйц төрөл бүрийн хэлбэр, хэмжээтэй сагс сүлжиж байна. П.Энхчимэг анх сагс сүлжих сургалтад суралцаж суужээ. “Тухайн үед арав гаруй хүн сууж байсан. Багш хүн тус бүр дээр очиж зааж өгнө. Нэг ч гэсэн илүү юм сураад авъя гээд багш хэн дээр очно, дагаад сурч авсан. Тийм болохоор анхны сагс маань жайжийсан сийрэг болсон. Дүү охинд маань одоо хүртэл бий. Харахад хайр хүрмээр сайхан санагддаг” гэв.

No description available.Гэр бүлийнхээ хэрэгцээнд зориулж эко сав хийх хүсэл нь эргэлт буцалтгүйгээр цаасан урлалын нэгэн эд эс болоход нөлөөлжээ. Хаягдал сонины цаасыг ашиглаж, амьдралд хэрэгтэй олон төрлийн сав, сагс хийж, хүмүүсийн хэрэглээг хангах мөн импортоор орж ирдэг хуванцар савыг халах зорилго тавин ажиллаж байна.

Сонины цаасаар хийдэг болохоор санхүүгийн ямар нэгэн асуудал тулгархгүй. Гэхдээ нэг бүтээл гаргахад маш их хөдөлмөр, цаг хугацааг зарцуулна. П.Энхчимэг зохих хэмжээний төлбөртэй сургалт явуулж, сурсан мэдсэнээ бусдад түгээн дэлгэрүүлэх туйлын хүсэлтэй. Нийгмийн хариуцлагын хүрээнд 55 дугаар сургууль, цэцэрлэг, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд үнэ төлбөргүй сургалт явуулдаг байна. Ингэснээр олон хүнд хэрэглээнийхээ сагсыг сүлжиж сураад амьдрал ахуйдаа хэрэглэх бүр цаашлаад захиалгаар хийж орлого олох боломжийг бүрдүүлж өгч байгаадаа сэтгэл хангалуун байдаг аж.

No description available.Жил ирэх тусам хаягдал сонины цаасаар сагс сүлждэг хүмүүсийн тоо олширч байгаа нь сайшаалтай.  Зарим хэсэг нь сувинер маягаар хийдэг бол ахуйд зориулж хийдэг нь ч бий.   Загвар хийц сайтай ч хийхэд маш их ажиллагаатай гэдгийг П.Энхчимэг онцолж байв. Тэрбээр “Эхлээд сонингоо хуваана, орооно, сүлжинэ. Түүний дараа цавуудаж, хатаагаад лакдана гэсэн дарааллаар ажил өрнөж, үргэлжилдэг. Дэлгүүрийн жимс ногоо хийх сагс, угаалын болон гоо сайхны бүтээгдэхүүн хийх сагс хийдэг. Мөн гулууз, гамбанзны гээд төрөл бүрээр л хийж байна даа” гэсэн юм.

Сагс хийхэд цааснаас гадна, акрилийн будаг, лак, цавуу хэрэг болдог байна. Хэрэглэгдэх материалын олдоц хаа сайгүй л зарагдах ба хангалттай байдаг аж. Нэг үгээр цаасыг сүлжиж хийгээд хатуу биет буюу модорхуу болгож, хэрэгцээнд нийцүүлэн гэдэг уйгагүй хөдөлмөрийн үр дүн гэлтэй. Гар урлалын бүтээлийг үнэтэй байна хэмээн шүүмжлэх нэгэн байдаг ч асар их ажиллагаа, цаг заваа зарцуулж хийснийг нь үнэлэх хүмүүс олширсоор байна. Дэлхий дахинд бол гараар бүтсэн бүтээгдэхүүн хамгийн үнэ цэнэтэйд тооцогдоно.

“Байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн хэрэглэж заншвал хүмүүсийн эрүүл мэндэд ч эерэг нөлөө үзүүлнэ. Би энэ урлалыг хийж байгаадаа сэтгэл хангалуун байдаг. Хүмүүсийг сураад ахуй амьдралдаа ашиглаж, хуванцар савны хэрэглээгээ багасгаасай гэж хүсдэг” гэдгийг тэрбээр онцолж байв. 

С.Ичинхорлоо 

No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.No description available.