Я.Содбаатар: Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг олгох зарлиг гарлаа

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, шинжлэх ухааны яам хамтран мэдээлэл хийж байна.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэг олгодог болох зарлиг гарсан тухай Тамгын газрын дарга Я.Содбаатар хэллээ. Зарлигийн хүрээнд шилдэг их, сургуулиудад суралцуулах тэтгэлэг олгох юм байна. Тухайн жилийн ЭЕШ-д хамгийн өндөр оноо авсан нэг хүүхдийг 330 сум, 171 хорооноос шалгаруулж, тэтгэлийн бэлтгэл хөтөлбөрт элсүүлэх, мөн олон улсын олимпиадад медальт байранд шалгарч дэлхийн их, дээд сургуульд суралцах эрхээ авсан хүүхдэд тэтгэлэг олгох юм байна. Олон улсын олимпиадад амжилттай оролцсон хүүхдүүдэд урамшуулал олгохоор болсон байна.

Хоёрдугаарт, олон улсын олимпиадад хүүхдүүд амжилттай оролцсон. Монгол Улсын Ерөнхийлөгч олимпиадад амжилттай оролцсон баг, сурагчдыг хүлээн авч уулзсан. Энэ үеэр олон улсын олимпиадтай холбоотой тусгайлан зарлиг гаргана гэж мэдээлж байсан. Түүний дагуу өнөөдөр Засгийн газарт тусгайлан зарлиг гаргаж хүргүүлж байгаа аж.