Шадар сайдын хүү 27 мянган ам.долларын сургалтын зээлээ 100 хувь буцаан төлжээ

Боловсролын зээлийн сангийн удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд сангийн Захирал Ж.Ариунболд “Боловсролын зээлийн сан нь 1997 оноос дэлхийн тэргүүлэх, шилдэг их, дээд сургуулиудад оюутнуудыг сургаж эхэлсэн. Тус үйл ажиллагаа 2020 он хүртэл үргэлжилсэн. Цаашид Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг болон өөрчлөгдөж байна. Ингэхдээ 2022-2023 оноос жил бүр хэрэгжинэ. Монгол Улсын 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын есөн дүүргийн 171 хорооноос нийт 504 хүүхдийг сонгон шалгаруулж “Дэлхийн шилдэг их, дээд сургууль” болон “Гадаадын их, дээд сургууль”-д суралцах боломж олгоно” гэдгийг онцлов.

Мөн Шадар сайд С.Амарсайхан хүүхэд 27 мянган ам.долларын сургалтын зээлээ 100 хувь буцаан төлсөн” гэдгийг хэлсэн юм. Шадар сайд С.Амарсайханы хүү Английн Бристолын их сургуульд суралцахдаа Боловсролын зээлийн сангаас 27166 ам.доллар буюу 77 сая 423 мянга 100 төгрөгийн зээл авсан нь олон нийтэд ил болсон нь шуугиан тарьсан. Үүнтэй холбоотойгоор С.Амарсайхан сайд улсаас авсан зээлийг буцаан төлснөө мэдэгдээд байсан юм. Гэвч түүнийг бүрэн төлсөн эсэх талаарх өнгөрсөн хугацааны хардлагад Ж.Ариунболд захирал ийнхүү цэг тавьж байгаа бололтой.