Ч.Өнөрбаяр: Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн батлуулсан хууль муу байгаагүй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шүүгчдийг томилдог, хариуцлага тооцдог бүрэн эрхээсээ татгалзаж буйг Тамгын газрын дарга Я.Содбаатар мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулж АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр байр сууриа илэрхийлллээ.

Тэрбээр "УИХ баталсан хуулийнхаа хариуцлагыг хүлээж сурмаар байна. Засгийн газар эрийн цээнд хүрэх цаг ирсэн. Шүүхийн хууль хэрэгжээд ирэхээр алдаа оноо нь гарч ирнэ. Сүүлдээ хариуцлага хүлээх хүн олдохгүй. УИХ-д сууж байгаа хүмүүс хариуцлагаас зугтана. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, ажлын хэсгийн гишүүн Ж.Сүхбаатарын хийсэн хууль гэж магадгүй. Одооноос асуудлыг өөрөөр харах болсон.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн санаачилж, өргөн барьж, батлуулсан Шүүхийн багц хууль тийм ч муу хууль байгаагүй. Шүүгч нар анх удаа нөлөөллийн мэдүүлэг бичдэг, шүүхээс өмнөх шатанд иргэд эвлэрүүлэн зуучлалаар асуудлаа шийддэг, иргэд шүүх хурал шүүгчтэй хамт сууж хэрэг шийддэг байсныг алга болгосон. Үндсэн хуулийн цэц гэдэг улстөрчдийн гар хөл биш. Үүнээс болж аливаа шинэтгэл унадаг. Шүүхийн хуулийг бүтэн уншсан гишүүн ховор гэж бодож байна" гэв.