Ц.Ганхүүг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлжээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Газар зохион байгуулалт, геодизи зураг зүйн газрын дарга Ц.Ганхүүг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг шийдвэрлэсэн энэ аж. Ерөнхий сайдын дэргэдэх Авлигын эсрэг ажлын хэсгийн ажлын хүрээнд газартай холбоотой, Ц.Ганхүүтэй холбоотой маргаан, зөвшөөрөл олголттой холбоотой маш их гомдол ирсэн байна. Газартай холбоотой маргаан их гарах болсон нь ч түүнийг чөлөөлөх шалтгаан болжээ.

АТГ-аас түүний гэрт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хурааж, шалгаж байгаа талаарх мэдээлэл бий.