Сэлбэ дэд төвийн 5000 орчим өрхийг найдвартай дулаанаар хангана
Шатахуун орж ирлээ
Монгол Улсад нэн яаралтай шатахуун импортоор оруулж ирж нийлүүлэлтийг хэвийн болгоход Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, Зам, тээврийн хөгжлийн яам болон ”Улаанбаатар төмөр зам” ХНН онцгой анхаарал хандуулан хөрш төмөр замуудтай холбогдон шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
ОХУ-ын Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрээс есдүгээр сарын 24-нд ачигдсан эхний ээлжийн 20 вагон 1,212 тонн шатахууныг Суховская өртөөнөөс тусгай зүтгүүрээр суудлын галт тэрэгний хурдаар тээвэрлэсэн бөгөөд өнөөдөр буюу есдүгээр 26-ны өдрийн 17.00 цагт Сүхбаатар өртөөгөөр хүлээн авсан байна.