Цагийн хязгаар зөрчсөн газруудад сануулга өгчээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний байгууллагад хяналт шалгалт явуулав. Тус газраас өнгөрсөн долоо хоногт орон нутагт 450  аж ахуйн нэгжид хяналт тавьжээ. Шалгалтын явцад, биеийн халууныг хэмжээгүй, сэжигтэй тохиолдлыг түр тусгаарлах өрөөгүй, үйлчлүүлэгчийн вакцины тунд хамрагдсан эсэх бүртгэлгүй, ариун цэврийн өрөөгүй зэрэг нийтлэг  830 зөрчил илэрчээ. Үүний 61.2 хувийг нь мэргэжлийн хяналтынхан газар дээр нь арилгуулсан байна.

Улсын байцаагчид Сүхбаатар аймгийн нэг аж ахуйн нэгжээс шаардлага хангахгүй 17 нэр төрлийн 119 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авч устгалын комисст шилжүүлсэн байна.  Мөн нийслэлд 944 аж ахуйн нэгжийг шалгалтад хамруулжээ. Үүнээс 124 нь түр журам зөрчсөн,  хариуцлагын гэрээ зөрчсөн хоёр, цагийн хязгаарлалт зөрчсөн нэг аж ахуйн нэгжийн зөрчилд сануулга өгсөн байна.