Согтуу жолооч хоёр настай хүүхдийг дайрч гэмжээтээ

 Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн алба нийт 1102 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 776 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэл хотод 42 хүн гэмтэж, орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас нэг хүний амь нас хохирчээ. Гэмтэж, бэртсэн иргэдийн 14 нь хүүхэд байна.

Тухайлбал, өнгөрсөн лхагва гарагийн 15.00 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн нутаг Толгойтын замд T.Рruis маркийн автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож, зорчигч 47 настай Г, 56 настай Э болон хоёр настай Н нарын гурван хүн гэмтжээ.

Түүнчлэн гудамж, замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 162 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 38 жолоочид баривчлах шийтгэл ногдуулсан байна.