Монгол бахархлын өдөрт зориулсан барилдаантай

Их эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан баасан гарагт бөхийн өргөөнд болно.

Барилдах бөхчүүдийг арваннэгдүгээр сарын 3, 4-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ хэмээн Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.