Ч.Номин: Циркийн үйл ажиллагааг хэвээр нь үргэлжлүүлэх үүрэгтэй

Циркийг барилгыг нурааж, балгас болгож буй талаарх шүүмжлэл өрнөхтэй холбогдуулж хотын дарга Д.Сумъяабазар тайлбар хийсэн байдаг. Тэрбээр “Цирк бол Д.Дагвадоржийн хувь хүний бизнесийн асуудал. Циркийг балгас болголоо гэж зохион байгуулалттайгаар дайрч байна. Балгас болоогүй байх. Циркийн хувьчлалын үнэн бодитыг ярих ёстой. Өөрсдөө гуйгаад авсан мэтээр ярьж байна. 2005 онд циркийн хамт олны төлөөлөл болсон олон мянган хүн өөрсдөө ирж, гуйж сөгдөж мөргөж байгаад циркийн хувьчлал орооч гэсэн хүсэлт тавьсан. Хөрөнгө оруулалтаа өөрөө татаад ажлаа хийгээд явж байгаа. ТЭЗҮ-ийг нь боловсруулж, 20-иод тэрбум төгрөгөөр уламжлал-шинэчлэлд суурилсан орчин үеийн циркийг байгуулж, эргэн тойрны ногоон байгууламжийг хэвээр үлдээх төсөл явж байгаа. Газрыг нь Сумъяабазар дүүдээ авч өгсөн гэж дэмий юм ярьж байна, тийм зүйл огт байхгүй” гэж байв.

Уг асуудлаар Соёлын сайд Ч.Номин мөн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр "1971 онд барьж байгуулсан циркийн барилга, энэ урлаг Монгол Улсын соёлын салбарт чухал нөлөөтэй. Уран бүтээлчид нь дэлхийн хэмжээнд Монгол Улсаа сурталчилан таниулж байна. "АСА" компани менемжментийн хувьчлалаар хийсэн гэрээнд үйл ажиллагааг нь үргэлжлүүлж авч явах үүргийг хүлээсэн. Соёлын яамны байр суурь циркийн барилгыг үндсэн зориулалтаар явуулах ёстой гэж үзэж байна. Энэ асуудлаар удаа дараа "АСА" компанид хандсан” гэв.