Өлсгөлөн зарлахыг хориглох үндэслэлийг тогтоожээ

Хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар Монгол Улсад хуулийн хүрээнд мөрдөж, хэрэгжүүлж буй хүний эрхтэй холбоотой асуудлын талаар мэдээлэл сонсож, холбогдох санал дүгнэлтийг гаргав. Энэ үеэр ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Ням-Очир жагсаалтай холбоотой мэдээллийг танилцуулсан юм. Ц.Ням-Очир даргын танилцуулснаар Жагсаал цуглааны журмын тухай хуулийг баталсан. Хуулийн долоодугаар зүйлд жагсаал цуглаан хийхийг хориглосон газрыг хуульчилсан. Тухайлбал тус хуулийн 7.2-т Цэрэг цагдаа, төрийн тусгай хамгаалалтад байгаа газар, 7.6-д нийслэл улаанбаатар хотын Сүхбаатарын талбай, Төрийн ордны нутаг дэвсгэрт хамраарах хэсэг гэж заажээ. Мөн хуулийн 8-р зүйлд жагсаал цуглаан, өлсгөлөн зарлахыг хориглох үндэслэлийг тогтоож өгсөн байдаг. Түүнчлэн зохион байгуулагчийн үүрэг, албадан тараах үндэслэлийг заасан. 2020 онд Монгол Улсын нутаг дэвсгэрт зарим улс төрийн нам, хөдөлгөөн , эвсэл, иргэн 237 жагсаал зохион байгуулж,  3 удаа өлгөлөн зарлажээ. Энэ оны 10 сарын байдлаар нийслэлд 189, орон нутагт 25 жагсаал цуглаан зохион байгуулагдаж, есөн өлсгөлөн зарлажээ. Үүнээс бүртгэглгүй жагсаал цуглаан 214 удаа зохион байгуулагджээ. Цагдаагийн байгууллагаас тайван замаар жагсаал зохион байгуулах эрхийг хангах үүднээс бүртгэлтэй болон бүртгэлгүй зохион байгуулагдаж буй жагсаал цуглааны үед хэв журмыг сахиулж ажилласан байна.