Нарендра Моди: Би хэлсэн бүх зүйлээ биелүүлсэн

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож буй Ерөнхийлөгч  У.Хүрэлсүх Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой уулзжээ.

Уулзалтын үеэр БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди манай улсад хамтран эхлүүлсэн нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын явцыг ярилцан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн нефтийн үйлдвэр байгуулах тус шийдвэр маш зөв алхам болсон гэж онцолжээ.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх шадар сайд байхдаа Энэтхэгт айлчилж түүнтэй анх уулзан гар зөрүүлж мэндчилсэн байдаг. Энэ нь манай хоёр улс хоёул бурханы шашины өлгий нутаг, зан заншлаа харилцан хүндэтгэдэг, оюун санааны хөршүүд гэдгийн илэрхийлэл болж байна. Энэ үеэр Ерөнхий сайд Моди “Би тэр үед хэлсэн бүх зүйлээ биелүүлсэн” гэдгээ хэлжээ. Мөн Ерөнхийлөгчийн хувиар дахин айлчлахыг урьсан байна.