Хүнсний дэлгүүрийг 00:00 цаг хүртэл ажиллуулах захирамж есдүгээр сарын 27-ноос үйлчилж эхэлжээ

Нийслэлийн худалдаа, үйлчилгээний газрууд 07:00-00:00 цаг хүртэл ажиллах тухай нийслэлийн Засаг даргын захирамж сар гаруйн өмнө гарчээ.

Тодруулбал, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар 2021 оны есдүгээр сарын 27-ны өдөр А/739 дүгээр захирамж гаргаж, худалдаа үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа явуулах цагийн хуваарийг 07500 -00:00 цаг хүртэл байхаар тусгаж, өмнө үйлчилж байсан 22:00 цаг хүртэл ажиллах тухай захирамжаа хүчингүй болгосон байна.

Хүнсний дэлгүүр, хоол үйлдвэрлэлийн үйлчилгээний газруудыг 00:00 цаг хүртэл ажиллуулах тухай нийслэлийн Онцгой комиссоос ямар нэг мэдээлэл хийгээгүй нь өнөөдрийг хүртэл иргэдэд эргэлзээ үүсгээд байсан юм.