15 мянган төгрөгөөс эхтэй арьсан цүнхний АRIGUN” брэнд

Хийж бүтээх хүсэл мөрөөдлөөр дүүрэн өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж “БРЭНД БҮТЭЭСЭН БҮСГҮЙЧҮҮД”-ийг онцолдог цуврал нийтлэлдээ Б.Ариунцэцэгийг урьсан юм. МУБИС-ийг нийгмийн ажилтны мэргэжлээр төгссөн  тэрбээр багадаа юм оёх сонирхолтой охин байв. Ээжийгээ үйл мэтгэхэд үргэлж тусалдаг байсан нь өнөөдөр үндэсниий үйлдвэрлэгдчийн тоог нэгээр нэмж, арьсан цүнхний “АRIGUN” брэндийг үүсгэн байгуулах хөрс суурь болжээ. “Үндсэн мэргэжлээрээ ажиллаагүй. Дизайны компанид ажиллаж, өөрөө фотошоп, корел программ сурсан. Дараа нь ханийнхаа хамт интерьерийн компани байгуулж, ажиллаж байгаад хүүхэдтэй болсон. Ажлын байрнаас гэрийн эзэгтэйн алба руу шилжсэн” гэв.

Эмэгтэйчүүд хүүхэд төрүүлж, гэртээ байх үедээ өөрийнхөө хүсэл сонирхлыг шинээр нээх нь бий. Э.Ариунцэцэг шинэ жилийн үдэшлэгт оролцохоор болжээ. Түүнд даашинз, гоёл чимэглэлээ бэлдсэн ч гар цүнхээ авч амжилгүй цаг тулсан учраас өөрөө хийхээр болж, материалын дэлгүүрийг зорьсон байна. Хийх цүнхний хэмжээнд таарахуйц арьс, тоноглол аваад гэрийн зүг яаравчлав. Зураг, эсгүүр гаргаж, ээжийнхээ гар оёдлын машинаар оёж, үдэшлэгт барих гоёлын цүнхээ бэлэн болгожээ. Харсан хүн бүхэн “хөөрхөн” болсныг хэлснээр дахин хийх сэдлийг өгчээ. 15 мянган төгрөгийн материал авч хийсэн гинжин оосортой хар арьсан цүнх “АRIGUN” брэндийн үндсийг тавьснаар өрхийн үйлдвэр эрхэлж эхэлсэн байна. “Гар оёдлын машин болохоор арьс оёход асуудалтай байсан ч шөнөжин суугаад өглөө дуусгасан. Хүмүүст харуулахад “Гоё болжээ” гэсэн. Миний хийсэн цүнх шүү гээд харахад урам зориг төрж байлаа. Дахин нэг цүнх хийх материал авч, загвар гаргаад оёсон. Фэйсбүүкийн “ON SALE” группт тавихад сонирхох хүн олон байсан. Хийж зараад бичил бизнес эхлүүлэх  боломжтой юм байна гэдгийг олж харсан” гэлээ.

давхар оёотой арьс болон цүнх гэх мэтийн зураг байж болноАнхандаа нэг цүнхний материал авч, хийгээд зарна. Зарсан мөнгөөрөө дахин хоёр цүнхий материал худалдаж авна. Арьсан эдлэл оёход зориулалтын машин хэрэгтэй. Анх ээжийнхээ оёдлын машинаар ажлынхаа гарааг тавьсан ч арьс оёход шаардлага хангахгүй, дийлэхгүй байжээ. Улмаар ханийнх нь зүгээс дэмжлэг үзүүлж, зориулалтын оёдлын машин авч өгчээ. Үйлдвэрлэл явуулахад тулгардаг олон асуудал тохиолддог ч гарц гаргалгаа олж, шийдвэрлэх зарчмаар ажиллаж, материал, тоног төхөөрөмжөө бага багаар бэлдсэн байна. “Үйлдвэрлэлээ тууштай үргэлжлүүлэхэд зориулалтын оёдлын машин хэрэг болсон. Хань, ээж хоёр минь дэмжлэг үзүүлсэн. Цүнхээ хийж зарна. Олсон орлогоо хуримтлуулж, дараагийнхаа тоног төхөөрөмж, материал тоноглолыг авна. 2014 онд эхлүүлж байсан” гэсэн юм.

“АRIGUN” брэнд хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцсэн цүнх урлаад долоон жилийг үдэж байна. Тэрбээр судалгааны ажлыг ч хийгээд амжжээ. Өдөр тутам барих боломжтой, хэлбэр хэмжээг тооцоолно. Импортоор оруулж ирдэг ихэнх цүнхний хэмжээ том. Өдөр бүр хэрэглэхэд тохиромжтой талаас нь загвараа гаргаж, цахимд байршуулахад хүлээж авах хандлага нь эерэг байсныг онцлов. “Өдөр тутмын хэрэглээнд нийцсэн цүнх ховор санагддаг. Тиймээс орчин үеийн загварын чиг хандлагатай уялдуулсан загвар гаргаж, гинж, тоноглолоор чимсэн. Захиалгаар хийлгэхдээ загвараа эхлээд ярилцана. Надад итгээд хийлгэж байгаа болохоор илүү гоёыг хийхийн тулд хичээнэ. Өөрөө үндсэн загвараа гаргадаг. Үйлчлүүлэгчид загварынхаа санааг хэлж, хамтын бүтээл төрүүлнэ” гэдгийг онцлов.

Б.Ариунцэцэгийн ажил материалдаа явахаас эхэлнэ. Материал, түүхий эдээ нэмүү өртөг шингэсэн үнээр худалдаж авдаг учраас асуудал их. Нэг тоноглол авчихаад дахин очиход байхгүй байх тохиолдол олон. Эрэл хайгуул хийж, чанартай арьс, тоноглолоо авчихаад урлан дээрээ ирнэ. Загвараа зурж гаргаж, үлгэрчлэхэд хоёр хоног зарцуулна. Дараа нь эсгүүр хийж, оёх шатлал руу дамжина. Цулгүй арьсыг нэгбүрчлэн ширж, оёно. Ирмэгийн нааж, будсанаар цүнх бүтдэг. Гар ажиллагаа ихтэй ч цүнхнийхээ үнэлгээг зах зээлийн ханштай уялдуулж, 65-240 мянган төгрөгийн үнэ тариф тогтоожээ.

“АRIGUN” брэнд үндсэн чиглэл нь эмэгтэйчүүдэд зориулж цүнх урладаг ч эрчүүд холбогдож, захиалгаар хийлгэнэ. Одоогоор гоёлын, өдөр тутмын, үүргэвч, аяны цүнх үйлдвэрлэдэг.

Зургийн тодорхойлолт алга байна.

Бүтээл хийж бусдыг баярлуулна гэдэг сайхан. Захиалга бэлэн болоход эзэн нь ирж авна. Царайнаас нь таалагдсан эсэх нь андашгүй мэдэгддэг хэмээн хэлэх Б.Ариунцэцэг ажлаа чин сэтгэлээсээ хийж, аж үйлдвэрийн салбарын хөгжилд  өөрийн хувь нэмрээ оуулж явна. “Цүнх захиалгаар хийлгэсэн үйлчлүүлэгчид сэтгэл хангалуун буцдаг. “Гоё болжээ. Яг л ийм цүнхтэй болохыг хүсч байлаа” гэж хэлэхэд үнэхээр сайхан санагддаг” гэсэн юм.

“АRIGUN” брэндийг үүсгэн байгуулагч Б.Ариунцэцэг өдгөө өөрийн төрсөн эгчийн хамт үйлдвэрлэлэээ явуулж байна. Зургаан жилийн хугацаанд 1000 хол давсан цүнх урлажээ. Цахим хэрэглээ хөгжсөн энэ үед гаднын орноос холбогдож, захиалга өгдөг байнгын үйлчлүүлэгчид бий. Хажуугаар нь Буриад руу экспортлоод эхэлжээ. Үйлчлүүлэгчид зориулж захиалгаар хийхээс гадна брэндийнхээ  шинэ коллекцио улирал тутамд урлаж, урландаа борлуулдаг аж. Арьсан цүнхний “АRIGUN” брэнд алсын хараагаа ийн тодорхойлжээ. Үйлдвэрлэлээ өргөжүүлж, ажлын байраа нэмэгдүүлж , монголчуудын урласан цүнхийг дэлхийн зах зээлд гаргах зорилго өвөртлөжээ.

С.Ичинхорлоо

Захиалга өгөхийг хүсвэл https://www.facebook.com/arigun.leather/photos/?ref=page_internal пэйж хуудсаар болон  91101757 утсаар холбогдоно уу. Урлангийн хаяг Бөхийн өргөөн урд талд байрлах Эрхэт  худалдааны төвд байрлаж байна.

цүнх болон давхар оёотой арьс гэх мэтийн зураг байж болно

 цүнх гэх мэтийн зураг байж болно

 тавилга, дотор болон "ç ARIGUN LEATHER" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно

 Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.

 Зургийн тодорхойлолт алга байна.

Зургийн тодорхойлолт алга байна.

 Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.Зургийн тодорхойлолт алга байна.давхар оёотой арьс болон цүнх гэх мэтийн зураг байж болноцүнх болон "3 ARIGUN LEATHE" гэсэн бичвэр гэх мэтийн зураг байж болно