Н.Ням-Осорт Ардын багш цол хүртээлээ

Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсч хөгжсөний 100 жилийн ой тохиож буйтай холбогдуулж, Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр Их Засаг их сургуулийг үүсгэн байгуулагч Н.Ням-Осорт Ардын багш цол хүртээсэн юм. Тэрбээр "Их Засаг их сургуулийн хамт олон, гэр бүл, ээждээ бүх хүнд өнөөдрийн баярын мэндийг дэвшүүлье. Би дуу, шүлэг олон бүтээл туурвисан. Сургуулийнхаа хажуугаар багшлах ажлаа хийж байсан. Багш хүнд Ардын багш цол авах шиг сайхан нэр хүндтэй зүйл алга байна" гэлээ.

Тэрбээр УИХ-ын гишүүн Н.Учралын аав юм.