Ц.Нямдорж: Мод тарина гэдэг жижигхэн урлаг

Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болж байна. Хуралдаанд 21 аймгийн Засаг дарга нар оролцож, Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний талаар хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж "300 гаруй модтой 10 хэдэн жил ноцолдож байна. Ургадаггүй. Амьд үлдэж чадвал дараа жил нь бага зэрэг ургана. Хоёроос гурван жил арчлуулж байж ургадаг. Улиас хурдан ургадаг. Гэхдээ тааруухан. Сайн мод нь гацуур, нарс. Болдог бол аймгийн төв, томоохон хот газарт жилийн дөрвөн улиралд ногоон байдаг мод тарих хэрэгтэй. Гэхдээ үнэтэй. Зарим газар зээлээр хужиртай газар мод тарьсан газар байна. Мод тарина гэдэг жижигхэн урлаг. Өдөр шөнөгүй харж, усалж, торддог. Модыг нар руу харуулж тарьдаг гэсэн яриа бий. Маш нарийн юм байдаг юм билээ. Тиймээс Н.Уртнасан сайд аймгийн Засаг дарга нартай ярилцаад шийдэл гаргах хэрэгтэй. Гол юм нь усалгаа.