БНХАУ-д суралцахыг хүсвэл эртхэн визээ мэдүүлээрэй

БНХАУ-ын их дээд сургуулиудад суралцах иргэдийн тоо сүүлийн жилүүдэд огцом нэмэгдэж байгаа. Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-нд виз мэдүүлэх иргэдийн тоо  7-9 дүгээр сард өсч, ЭСЯ-ны визийн үйлчилгээний ачааллыг нэмэгдүүлдэг. Тиймээс БНХАУ-д суралцах хүсэлтэй иргэд эртнээс визээ мэдүүлэх боломжтой аж. Одоо суралцаж байгаа оюутнууд зуны амралтаараа эх орондоо ирэхээсээ өмнө БНХАУ-д оршин суух визийн хугацаагаа сунгуулахыг Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээллээ.