Хязгаар нутгийн үйлдвэрлэгч

Өмнөговь аймгийн Манлай сумын малчин Б.Цэцэгчулуун өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна. Хөдөөгийн буйдхан суманд малчны гэрт төрж өссөн тэрбээр мал маллах, сүү цагаан идээ боловсруулах ажлыг багаасаа сурчээ. Оюу Толгойд үйлчлэг, угаагчаас дэвшин том машины операторын ажлыг долоон жил тууштай хийсэн түүнд сүү цагаан идээгээ боловсруулж, бичил бизнес хийх шийдвэрийг гаргасан байна. “Эх орны үнэт баялаг Монголын уламжлалт мал аж ахуй эрхэлж байгаагийн хувьд ажлаа илүү үр дүнтэй болгож, орчин үеийн шинжлэх ухааны технологийн ололт амжилтыг нэвтрүүлэх ажлыг хийх нь зүйтэй гэж үзсэний үндсэнд бүтээгдэхүүн хийж эхэлсэн. Говь нутагт ааруул гэхээсээ хурууд гэж нэрлэдэг юм. Орчин үед ааруул хурууд аарцыг бэлтгэж боловсруулахдаа хэрэглэгчдийн таашаалд нийцсэн амт чанар сайтай амин дэмтэй бүтээгдэхүүн  үйлдвэрлэж байна” гэсэн юм.

Сүү сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ажиллагаа ихтэй. Тухайн хүнээс сэтгэл зүтгэл, өдөр тутамд хичээнгүй ажиллагаа шаардсан хүнд ажил. Малаа саахаас ажил эхэлж, сүү цагаан идээгээ боловсруулах шат дамжлагаар үргэлжилнэ. “Хүрээ газрын зарим нэг хүний төсөөлөн боддогоос хавьгүй их хөдөлмөр хэдэн өдрийн хөдөлмөр шингэж бүтдэгийг Б.Цэцэгчулуун хэлж байв.

No description available.Өрхийн болон үндэсний үйлдвэрлэл эрхэлж Монгол брэнд бүтээхэд тодорхой хэмжээний хөрөнгө санхүү шаардлагатай. Малчин удамд өсч өндийж, түүнийхээ ашиг шимийг хүртэж ирсэн Б.Цэцэгчулууны гэр бүл тодорхой тооны малтай нь бизнес эхлүүлэхэд гол түлхэц болжээ. Сүү, цагаан идээ худалдаж авах асуудал тулгарсангүй.  Сав баглаа боодол, хайрцаг саванд ач холбогдол өгч анхаарал хандуулав. “Бизнесийн чиглэлээр ажиллаж эхэлснээс хойш хэрэглэгчдийн сэтгэл ханамжид нийцүүлэх үүднээс савалгаа, битүүмжлэл, баглаа боодлын асуудлыг шийдэх үүднээс тодорхой хэмжээний хөрөнгийг зарцуулж байна. Уламжлалт аргаар бүтээгдэхүүнээ хийдэг. Хэрэглэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд нийцүүлэн чанар, стандарт эрүүл ахуйн шаардлага мөрддөг. Цаашид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмж, өнгө үзэмж,  амт чанарыг улам бүр сайжруулахад анхаарна” гэв.

Малын буян асар их гэдэг. Бүрэн боловсруулж хэрэглэж чадвал хүний хэрэгцээг бүрэн хангахуйц. Аргал хорголыг нь түүж хатаан түлшиндээ хэрэглэнэ. Олгой гүзээг нь сайхан цэвэрлэж хатаагаад хүнсэндээ хэрэглэхэд амин дэмтэй хэмээх Б.Цэцэгчулуунаас монгол ахуй соёлыг илтгэнэ.

No description available.Үйлдвэрлэл эрхлэгчдэд олон саад бэрхшээл тулгардаг. Харин хөдөөд тэр дундаа малчны хотонд өрхийн үйлдвэрлэл эрхэлж буй өв соёлыг тээгч бүсгүйд бэрхшээл тулгарах нь харьцангуй бага байдаг гэнэ. Түүхий эдийн асуудалгүй. Хил гаалиас шалтгаалсан ямар нэгэн асуудал байхгүй.

Үнэлгээгээ тогтоохдоо зах зээлийн эрэлт хэрэгцээнээс гадна худалдан авагчдын санхүүгийн чадамжид суурилдаг гэнэ. Эх орондоо үйлдвэрлэсэн эко бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэхийн тулд үнийн уян хатан бодлого баримтална. “Үндэсний үйлдвэрлэл үнэтэй байна гэдэгтэй тэр бүр санал нийлдэггүй. Учир нь тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс хэрэглэгчийн гар дээр очих хүртэл асар их ажиллагаа шаарддаг. Нөгөө талаар зах зээлийн хуулийн дагуу үйлчлүүлэгчдийнхээ санхүүгийн боломж бололцоог харгалзан үзэх нь зүйн хэрэг. Энэ хоёр асуудлын алтан дунджийг хэрхэн яаж барих вэ гэдэг нь тухайн брэндийн мэдлэг, мэдрэмжийн асуудал байх” гэсэн юм.

Б.Цэцэгчулуун хэтийн зорилгоо тодорхойлжээ. Нүүдэлчин монголчуудын соёл иргэншлийн үндэс суурь болсон мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болох  эрүүл эко цагаан идээгээ эх орныхоо эрэлттэй бүтээгдэхүүн болгох хүсэлтэй.

No description available.No description available.

No description available.No description available.

No description available.