УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Оюунлаг түшээ”-гээр шалгарав

Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээнд эрэгтэй 80, эмэгтэй 32 шатар сонирхогч оролцож, эрэгтэй ангилалд Говьсүмбэр аймгийн оролцогч Э.Түвшинтөгс тэргүүн байр, нийслэлийн Сүхбаатар дүүргийн оролцогч С.Санждорж хоёрдугаар байр, Архангай аймгийн оролцогч Б.Доржсүрэн гуравдугаар байр. Эмэгтэй ангилалд Хан-Уул дүүргийн оролцогч Г.Санчирдулам алтан медаль, хоёрдугаар байрт Өвөрхангай аймгийн оролцогч Г.Батчимэг, Орхон аймгийн оролцогч Г.Хулан гуравдугаар байр эзэлжээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Оюунлаг түшээ”-гээр шалгарч, өргөмжлөлөөр шагнагджээ.