Д.Амарбаясгалан: Ёс зүй, хариуцлага алдсан албан тушаалтанд улс төрийн хариуцлага тооцлоо

Элчин сайд асан Ё.Отгонбаяртай холбоотой асуудлын хүрээнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан тус намын даргын ахлах зөвлөхийн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар мэдэгджээ.

Тэрбээр "МАН ёс зүй, хариуцлага алдсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцох бодлогынхоо дагуу Ё.Отгонбаярт хариуцлага тооцож, МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөллөө. МАН хүний эрхийг дээдэлсэн, авлигын эсрэг тэмцдэг дэвшилтэт нам байх болно" хэмээн бичсэн байна.