Г.Занданшатар: Б.Пүрэвдорж гишүүний поп санал ард түмэнд таалагдана

УИХ-ын ээлжит бус чуулганаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Тэтгэвэр бага тогтоож буй шалтгааныг УИХ арилгах ёстой. Долоон жилийн цалингийн дунджаар тэтгэвэр бодох юм бол тэтгэвэр гарт буй иргэдийн 80 хувь нь 500 мянгад хүрэхгүй. Тиймээс таван жил болгож байж олон ахмад 500 мянгаас дээш тэтгэвэр авах боломж бүрдэх юм. Ахмадууд 500 мянга болчихлоо гээд хойшоо сууж болохгүй. Тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх хууль бий. Энэ хуулийг хэлэлцэх юм бол жил бүр тодорхой хөрөнгө оруулалт шаардана. Тэгэхээр энэ хуулийг хэрэгжүүлбэл 50 тэрбум төгрөг зарцуулаад хэл амгүй тэтгэврээ нэмээд явна" гэсэн юм.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар "Б.Пүрэвдорж гишүүний яриад буй  поп санал ард түмэнд таалагдах санал боловч ирээдүйд НДС-ийн алдагдлыг ихээр нэмэгдүүлнэ. Нийгмийн даатгалын салбарт шинэчлэл хийж, тэтгэврийн нас , НДШ-ийн хувь хэмжээг нэмэгдүүлж, энэ их зөрүүг хаахаас өөр замгүй" гэлээ.