Гурван улсад Консулын хэлтэс байгуулна

Монгол Улсаас Австрали, Швед, Чех Улсад суугаа Элчин сайдын яамны бүтцэд Консулын хэлтэс байгуулахаар болжээ. Уг шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг танилцуулсныг, ёсоор болгосон нь энэ. Ингэхдээ 2022 оны батлагдсан төсөвтөө багтаан шийдвэрлэхийг Гадаад харилцааны сайдад даалгажээ.