Соёлын сайд Ч.Номин КОЙКА-гийн Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа

Соёлын сайд Ч.Номин Бүгд Найрамдах Солонгос улсын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Ким Жүн Муг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Соёлын сайд Ч.Номин Монгол Улсын соёлын салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэл, түүн дотор Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулав.

Учир нь, БНСУ соёлын бүтээлч үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч орнуудын нэг бөгөөд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд бүтцээ жишиг болохуйц хөгжүүлсэн байдаг.

Монгол Улс ч гэсэн соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлогодоо дэд бүтэц бий болгох асуудлыг тусгасан тул сайн туршлагыг нь судлах замаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой буйгаа Соёлын сайд илэрхийллээ.

Соёлын сайдын саналыг КОЙКА-гийн Монгол дахь суурин төлөөлөгч Ким Жүн Му хүлээн авч, хоёр улсын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт хамтын ажиллаагааг хөгжүүлэх боломжийг судалж, хамтран ажиллахаа илэрхийлэв.