Алтай хотхоны уулзварыг түр хаана

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны зөвшөөрлийн дагуу Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэр, Энгельсийн гудамжинд дулааны шугамын гэмтэл гарсантай холбогдуулан түр хугацаанд зам хаахаар болжээ. Тодруулбал:

  • Хоёрдугаар сарын 25-ны 23:00 цагаас хоёрдугаар сарын 26-ны 06:00 цаг хүртэл
  • Хоёрдугаар сарын 26-ны 23:00 цагаас хоёрдугаар сарын 27-ны 06:00 цаг хүртэл Алтай хотхоны урд уулзвараас хуучин цагаан хаалга хүртэлх авто замыг түр хааж, засварын ажил хийхээр төлөвлөсөн байна.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.