ҮАБЗ-өөс нийтлэлийн уралдаан зарлалаа

Монгол Улсын ҮАБЗ-ийн Стратегийн судалгааны хүрээлэн үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Үндэсний аюулгүй байдалд нэн тулгамдсан асуудал” сэдэвт нийтлэлийн уралдааныг их, дээд сургуулийн төгсөх ангийн оюутнуудын дунд зарлаж байна.

Уралдаанд оролцогч манай улсын үндэсний аюулгүй байдлын хамгийн тулгамдсан гэж үзэж байгаа нэг асуудлыг сонгон авч, өөрийн үндэслэл, нотолгоог дэвшүүлж, 900-1000 үгэнд багтаана. Оролцогч нийтлэлээ 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн 17:30 цагаас өмнө ССХ-ийн issniitlel@gmail.com хаягаар ирүүлж, тодруулах зүйлээ 51-264000 утсаар лавлаж болно. Нийтлэлээ овог, нэр, холбоо барих утасны дугаар болон цахим шуудангийн хаяг, тухайн сургуульд сурч байгаа тухай тодорхойлолтын хамт ирүүлнэ.

Эхний гурван нийтлэлд дараах шагналыг олгож, ССХ-ийн цахим хуудас болон “Стратегийн судалгаа” сэтгүүлд хэвлэнэ.

Шагнал:

  • I  байр -500.000 төгрөг, дурсгалын зүйл
  • II байр -300.000 төгрөг, дурсгалын зүйл
  • III байр -200.000 төгрөг, дурсгалын зүйл